2016 оны 06-р сарын 04
2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаарЗарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж “Ноён” уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд “Байгалийн нөөц болон дурсгалт” газрын ангиллаар хамруулах эсэх асуудлыг гишүүд 71 хувиар дэмжлээ.
“Ноён” уул нь Төв Азийн бүсийн хойд сэжүүрт оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голын эхийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны мөнхийн загвар нутаг юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ