2016 оны 06-р сарын 04
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зүүн хойд Азийн орнуудын тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн хэтийн төлөв, хамгаалалын туршлага, хууль эрх зүйн орчны ялгааны талаарх улс орнуудын санал солилцсон уулзалт болж байна. Тус уулзалтанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Эрдэнэчимэг, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн А.Баясгалан, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв нар 2016.02.29 – 03.04-ний хооронд оролцож байна. Мөн өнөөдөр үдээс хойш IUCN-н Азийн байгалийн нөөцийн асуудал хариуцсан захирал Доктор Скотт Перкин Монголын төлөөлөгч нартай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох ажил хэргийн уулзалт хийхээр боллоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ