2016 оны 06-р сарын 04
IUCN-н Азийн Байгалийн нөөцийн асуудал хариуцсан захирал доктор Скотт Перкин Монголын төлөөлөгч нартай уулзалт хийж, уулзалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай цаашид хэрхэн хамтран ажиллах, тэр дундаа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран IUCN-н ангилал, ерөнхий ойлголтын тухай, мөн дэлхийн байгаль орчны төлөв байдлын талаар холбогдох талуудад мэдээлэл өгөх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр юмуу 10 дугаар сарын эхээр IUCN -н төлөөлөгч нар Монгол Улсад ирж уулзалт семинарыг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ