2016 оны 06-р сарын 04
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа ХБНГУ-ын Bayerischer Wald National Park буюу Баварийн ойн үндэсний парктай 5 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж Эгч дүүс парк байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадвахжуулах, судалгаа шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Баварийн үндэсний парк нь 1970 онд байгуулагдсан. ХБНГУ-ын хамгийн анхны бөгөөд улсдаа томд тооцогдох парк. Ойн амьтадыг хамгаалах, байгалийг байгалиар нь хамгаалахаар зорин ажилладаг Чех улсын үндэсний парктай хил дамнасан хамтын ажиллагаатай байдаг байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ