2016 оны 3-р сарын 16-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас НҮБ-ийн Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр, Монголын Банкны Холбоо, Олон Улсын Санхүүгийн Корпорацитай зэрэгтэй хамтран “НОГООН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЬ” уулзалт, семинарыг зохион байгуулж байна.

Семинарын гол зорилго нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилго, түүнд нийцүүлж гаргасан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030, Ногоон хөгжлийн бодлого зэрэг эдийн засаг, нийгэм, байгаль орчны зорилтуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, хөгжлийн түнш байгууллага, банкны салбар, бусад сонирхогч талуудыг нэгтгэн уриалж, хамтын оролцоотойгоор ногоон хөгжлийн түншлэлийн хөтөлбөрийг өргөжүүлэхэд чиглэгдэж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now