ЮНЕСКО-ийн Хүн ба Шим Мандлын Нөөц газруудын сүлжээнд бүртгэлтэй улсуудын Дэлхийн 4-р их хурал Перу улсын Лима хотноо 3 дугаар сарын 14 – 21-ний хооронд үргэлжилэх ба хуралд ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Богдхан уулын ДЦГ-н мэргэжилтэн Г.Ганзориг, Хустайн нурууны БЦГ-н дарга Ц.Дашпүрэв, Говийн Их ДЦГ-н "А" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж нар болон бусад албаны холбогдох төлөөлөлүүд оролцож байгаа болно.

 Энэхүү хурал нь 1995 онд Севиллд болон 2008 онд Мадридад болсон Дэлхийн чуулга уулзалтаас хойш зохиогдож буй томоохон хэмжээний хурал бөгөөд 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн бодлогоо тус хурлаар хэлэлцэж олон улсад хэрэгжиж буй шим мандлын нөөц газруудын хамгаалал, хүн ба байгалийн харилцаа зэргээр туршлага солилцох зорилготой ба 30 гаран улс орны төлөөлөл оролцож байна.

Манай орны хувьд ЮНЕСКО-ийн Хүн ба Шим Мандлын Нөөц газруудын сүлжээнд анх 1990 онд Говийн Их ДЦГ-ыг бүртгүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар Богдхан Уулын ДЦГ, Увс нуурын УТХГ, Хустай нурууны БЦГ, Дорнод УТХГ, Монгол дагуур БЦГ зэрэг газрууд Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэлтэй байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now