Даян дэлхийн байгаль орчны сан /ДДБОС/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хүрээнд 2011-2015 онд БОНХАЖЯ-тай хамтран хэрэгжүүлсэн  “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжээд дуусч байна.  

Төслийн хаалтыг тэмдэглэж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч ноён Томас Эриксон болон УИХ-ын БОХХААБХ,  Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОНХАЖЯ, СЯ, БХБЯ, төсөл хэрэгжсэн  аймаг, сумдын төлөөлөл, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, НҮБХХ болон бусад олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн салбарын төлөөлөл, эрдэмтэд, судлаачид,  байгаль хамгаалах бүлэг, нөхөрлөлийн төлөөлөгчид нийт 120 орчим хүн оролцсон уулзалт, хэлэлцүүлэг 2016 оны 3-р сарын  28-ны өдөр болох гэж байна.

Тус хаалтын семинарын зорилго нь төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүн, бий болсон чадавхийг холбогдох талуудад хүлээлгэж өгөх, гарсан амжилт, тэргүүн туршлага, сургамжийг талуудтай хуваалцах зорилготой. Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үндэс, суурийг тавьж өгсөн тул төслийн хэрэгжилтийг дүгнэн ярихын зэрэгцээ оролцогчид ТХГН-ийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.

"Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд дараах асуудлуудыг дэвшүүлсэн:

  • ТХГН-ийн санхүүжилт, хамгаалалтын менежментийг зөвхөн төр хариуцан явуулдаг нь улсын төсөвт их хэмжээний дарамт үзүүлж улсын төсвөөс хамаарч тогтворгүй байх сул талтай;
  • ТХГН-ийн хурдацтай тэлэлтэд тохирсон хамгаалалтын үр ашигтай менежмент, тогтвортой санхүүжилт дутагдаж байсан;
  • ТХГН-т аялал жуулчлал болон бусад байгалийн баялгийн зохисгүй ашиглалтаас үзүүлэх нөлөөлөл ихэссэн, хамгаалалт, үйл ажиллагааг сайжруулах төсөв хүрэлцэхгүй;
  • ТХГН-ийн орлогын эх үүсвэр нь хууль тогтоомжид бүрхэг тусгагдсан, түүнийг зарцуулах зориулалтыг тухайн газар нутгийн экосистемийн үйлчилгээг хүртэж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үр ашигтай уялдуулсан эрх зүйн болон эдийн засгийн механизм сул.

"Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлснээр гарсан гол үр дүн, үр нөлөөг тоймлон дүгнэвэл:

  1. “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх”  төсөл нь тавьсан зорилго, зорилтынхоо хүрээнд ТХГН-ийн Үндэсний хөтөлбөр, “ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг боловсруулахад санхүүжилт, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилласны үр дүнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд БОНХАЖЯ-аас хуулийн төслийг 2 удаа Засгийн газарт оруулж, 1 удаа УИХ-д өргөн барьсан. ТХГН-ийн хуулийн төслийг БОНХАЖЯ-аас 3-р сарын 14-нд дахин Засгийн газарт оруулсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
  2. ТХГН-ийн тогтвортой санхүүжилтийн чиглэлээр нийт 11 бодлогын судалгаа хийгдэж зарим тайланг англи, монгол хэл дээр хэвлүүлж гаргасан:
    1. Монгол орны ТХГН-уудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зарим хувилбар 2012 он
    2. Монголын ТХГ-уудын аялал жуулчлал ба экосистемийн үйлчилгээнд концесс хэрэгжүүлэх боломж -2013 он
    3. “ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр буюу эдийн засгийн үнэ цэнэ” 2015 он
    4. Тухайлсан 5 ТХГ-ын (Орхоны хөндий, Их Нарт, Хан Хэнтий, Хангайн нуруу, Горхи Тэрэлж) экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэ цэнэ 2015 он
  3. ТХГН-ийн ХЗ-ны мэргэжилтэн /130 цаг/, байгаль хамгаалагчдын /64 цаг/ чадамжийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг онлайн хэлбэрт оруулж, сүлжээнд ажиллагсдын 80 орчим хувийг төслөөс явуулсан чадавхийг бэхжүүлэх сургалтанд шат дараатай хамруулснаар сүлжээний хэмжээнд ТХГН-ийн менежментийн болон бизнесийн төлөвлөлт, тогтвортой санхүүжилтийн талаарх  мэдлэг, ойлголт эрс дээшилж, менежментэд оролцогч талууд хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигт байдлыг хэмжих, мониторинг, хяналт хийх чадвартай болсон.
  4. ТХГН-ийн үндэсний чуулганыг 2012 оноос эхлэн 4 жил дараалан зохион байгуулж шийдвэр гаргагч нар, олон нийтэд ТХГН-ийн талаарх мэдээ, мэдээлэллийг хүргэж, түүний үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах, бусад салбартай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулав.
  5. ТХГН-ийн менежментийн болон бизнес төлөвлөлтийн аргачлал, зааврыг гаргаснаар өнөөдөр нийт 56 ТХГН-ийн менежментийн төлөвлөгөө, 4 улсын ТХГН-ийн болон 5 орон нутгийн ТХГН-ийн бизнес төлөвлөгөө болосруулагдан хэрэгжиж байна.
  6. Төсөл хэрэгжсэн 2 ТХГН-т (Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Их Нартын байгалийн нөөц газар) хамтын менежментийн хандлагыг бий болгож, ТХГН-ийн менежментэд аймаг, сумын болон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг хангаж чадсанаар тухайн хамгаалалттай газан нутагт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, орон нутгийн бодлого, хөтөлбөр, арга хэмжээтэй уялдуулах чадамж бүрдсэн байна. Эдгээр 2 ТХГН-т санхүүгийн шинэлэг эх үүсвэрийг туршин нэвтрүүлснээр  Хамгаалалтын захиргаад өөрийн орлогоо бүрдүүлж улсын төсвийн ачааллыг бууруулах болмжтой гэдгийг харуулж чадсан. Мөн түүнчлэн Их Нартын байгалийн нөөц газрын жишээн дээр улсын ТХГН-ийн менежментийг ТББ гэрээгээр хариуцан менежментэд оролцогч талуудтай зохистой түншлэлийн хэлбэрийг бий болгосноор тухайн ТХГН-ийн хамгаалалтыг хангаж чадах боломжтойг батлан харуулав.  Энэ амжилтанд хүрэхэд Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид ТХГН байршдаг бусад аймгуудын хувьд энэхүү тэргүүн туршлагыг түгээх нь зүйтэй.

Төсөл хэрэгжсэн 2 ТХГН-т гарсан гол үр дүн:

Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газар /366 мян. га, Өвөрхангай аймгийн ХархоринХужирт, Бат-ӨлзийУянга сумАрхангай аймгийн ХотонтХашаат сум/:

  • Менежментийн болон Бизнес төлөвлөгөө, Аялал жуулчлалын бодлого
  • Хамтын менежментийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа жигдэрсэн
  • ХЗ 6 нөхөрлөл, >30 өрхтэй гэрээ байгуулан ажилласны үр дүнд хог, 00-н менежмент, жуулчдад үзүүлэх үйлчилгээ эрс сайжирсан
  • Шинээр 4 төрлийн үйлчилгээнээс  хураамж авснаар /4 сумын ИТХ-ын захирамж/ сүүлийн 3 жил 23,482,000 сая төг. орлого “Эко сан”-д төвлөрсөн
  • Янгирын тоо толгой 110 байснаас 130 болж өссөн
  • 6 цэгт отоглох цэг байгуулан нөхөрлөлүүдэд хариуцуулж, Хүрхрээ дээр аялал жуулчлалын бүс тогтоон дэглэм мөрдүүлж, Хархорин, Үүртийн тохойд нэврэх хаалга, байгаль хамгаалагчийн пост, мэдээллийн төв
  • 20 ш цементэн хилийн багана, 66 ш замын төмөр тэмдэг, 40 ш модон тэмдэг, 24 ш мэдээллийн самбар

Их Нартын байгалийн нөөц газар /66 мян. Га, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сум/:

  • Менежментийн болон Биенес төлөвлөгөө, аялал жуулчлалын бодлого
  • Байгалийн нөөц газрын дотоод бүсийг тогтоож, бүсүүдийн дэглэмийг мөрдүүлж байна
  • ТХГН-ийн менежментийг ТББ-аар гүйцэтгүүлэх гурвалсан гэрээ байгуулсан. 2013 онд Хамгаалалтын захиргаа шинээр үүсгэн байгуулагдаж нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна
  • сүүлийн 10-аад жил үргэлжлэх Денверийн зоологийн сангийн судалгааны санхүүжилтээс гадна 2013-2015 онд орон нутгийн төсвөөс 196,0 сая төгрөгийг аймгийн ИТХ-аас батлаж өгсөн
  • Даланжаргалан сумын төв дээр офисын байр, мэдээллийн танхим. ХЗ-ны оффисын тавилга, мэргэжилтэн, БХ нарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон, мотоцикл, мэдээллийн төвийн тохижилт
  • Аргалийн тоо толгой тогтмол хадгалагдсан 800-1000
  • 4 нөхөрлөл, 2 эко клуб ХЗ-тай хамтран ажиллаж байна
  • 50 Хилийн багана, 15 мэдээллийн самбар, 30 гарйу замын тэмдэгтүүдийг суурилуулах ажлыг Анза Боррего, аймгийн ЗДТГ-тай хамтран санхүүжүүлсэн
  • Нэвтрэх хураамж, өөрийн орлогын бусад төрлүүдийг шинээр бий болгосноор Итгэмжлэх санд 24,2 сая төгрөг төвлөрөөд байна

Төслийн хэрэгжилтэд хийсэн олон улсын экспертийн хөндлөнгийн  үнэлгээгээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх” төсөл нь хангалттай хэрэгжсэн гэж үзсэн. Төслийн логик үйл ажиллагааны хамрах хүрээнд заасан хэрэгжих ёстой 36 шалгуур үзүүлэлтээс  34 нь бүрэн биелэгдэж 2 нь дутуу биелэлттэй байгаа нь ТХГН-ийн хуулийн төсөл батлагдахгүй байгаатай холбоотой байна.

Хавсралт 1.Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнөөгийн байдал

Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал нь аливаа улсын хувьд байгаль хамгаалах бодлогын цөм бөгөөд экологийн тэнцлийг баталгаажуулах, улс орны тогтвортой хөгжлийн гол үндэс юм. Тиймээс ч дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн тунхаглал”, “Дэлхийн тунхаглал”, “Тогтвортой хөгжлийн XXI зууны зууны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол улсын хувьд Монгол улсын  хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ТХГН-ийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого зэрэг олон баримт бичигт ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хангамжийг орчин үеийн шаардлага, олон улсын түвшинд хүргэх талаар тодорхойлсон байдаг.

Монгол улсын Засгийн газраас олон улсын өмнө хүлээсэн үүрэг, төр засгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж буйн тод жишээ нь өнөөдөр улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутгийг хамарсан 27,2 сая га бүхий 99 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалтад хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.4 хувь, нийт нутаг дэвсгэрийн 10.3 хувийг буюу 16.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус хамруулснаар, улс болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбай 43.5 сая га-д хүрч, нийт нутаг дэвсгэрийн 27.7 хувийг эзэлж байна.

Мөн Дархан цаазат, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан 65 газар нутгийн хамгаалалтын менежментийг хуулийн дагуу 30 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байна. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Их Нартын болон Хар ямаатын байгалийн нөөц газруудын хамгаалалтын менежментийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болж байна.

Мөн түүнчлэн Монгол орны ойн сангийн талбайн 70 орчим хувь, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эх болон гадаргын усны эзлэх нутаг дэвсгэрийн 10 орчим хувь, устах аюулд орсон болон устаж болзошгүй 300 гаруй амьтан, ургамлын тархац нутгийн 60 гаруй хувь, байгалийн үзэсгэлэн газар, түүх соёлын үнэт өв бүхий газар нутгийн 80 шахуу хувийг тус тус улсын тусгай хамгаалалтад хамруулсан.

Монгол улс олон улсын болон бүс нутгийн дараах гэрээ хэлэлцээрт амжилттай хамрагдан явж байна. Тухайлбал, Дэлхийн байгаль соёлын өвийн жагсаалтад 3 газар, Дэлхийн сүёлын өвийн жагсаалтад 2 газар, Олон улсын хүн ба шим мандлын нөөц сүлжээнд 7 газар, Рамсарын конвенцийн хавсралтад 11 нуур, түүний орчмын бүс, ус намгархаг газар тус тус хамрагдсан. Дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн мэдээллийн санд бүх 99 ТХГН-ийг бүртгүүлсэн болно. Монгол улс ТХГН-тай холбоотой олон улсын хэмжээний 6 конвенцэд нэгдэн орсон. Монгол улсын санаачлагаар Монгол, Хятад улс, ОХУ-ын зэрэгцсэн тусгай хамгаалалттай газарт багтаж буй Монгол дагуурын дархан цаазат газар, Монгол, ОХУ-ын зэрэгцсэн нутагт багтаж буй Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгуулж, цаашид 2 газар нутгийг шинээр бий болгохоор ажиллаж байна.

Хавсралт 2. ТХГН-ийн санхүүжилтийн өнөөгийн байдал

Хэдийгээр сүүлийн жилүүдэд улсын төсвөөс ТХГН-ийн хамгаалалтад зориулан зарцуулж байгаа санхүүжилт нэмэгдэж байгаа ч (2006 онд 425 сая төг, 2012 онд 2,7 тэрбум төг.) улсын төсвөөс санхүүжүүлж, улсын байгууллагаар хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь төсөвт тодорхой хэмжээний дарамт үзүүлж, эдийн засаг, төсвийн байдлаас хамаарч тогтворгүй байх сул талтай. Төсөвт зардлын 90 гаруй хувь нь ажиллагсдын цалин, нэмэгдэл, урамшуулал, нийгмийн даатгалд, зөвхөн 10 хүртэлх хувь нь байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулагдаж байна.

ТХГН-ийн санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэр болох аялал жуулчлалын болон бусад ажил үйлчилгээний орлого, ТХГН-ийн хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Сангийн яамны төрийн дансанд холбогдох хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлж, олсон орлогын өчүүхэн хэсгийг буцаан хуваарилж байна.

Эдгээр санхүүжилт нь хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх ажилд хүрэлцдэггүй, түүнчлэн газар нутгийн талбай ихтэйгээс байгаль хамгаалагчдын хяналт шалгалт явуулах зардал их хэмжээгээр дутагдалтай байдаг.

Иймд дараах асуудлуудыг төрийн бодлогоор дэмжиж сайжруулах, холбогдох хууль эрх зүйн орчинг бий болгох, хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Үүнд:

  • ТХГН-ийн хамгаалалтын менежментийг олон улсын стандартын түвшинд хүргэн хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтвортой санхүүжилтийн орчинг бүрдүүлэх эрх зүйн орчинг сайжруулж санхүүжилтийг бодитойгоор нэмэгдүүлэх,
  • ТХГН тус бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээ, экосистемийн үнэ цэнийг тодорхойлох замаар ТХГН-ийн өөрийгөө санхүүжүүлэх, орлого олох шинэ боломжуудыг илрүүлэн, өөрийгөө санхүүжүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох, сайжруулах
  • ТХГН-ийн одоогийн болон ирээдүйн боломжит үр ашгийг судлан үнэлж, тогтоосноор  ТХГН улсын нийгэм, эдийн засгийн үр ашгийг тодорхойлж, оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өргөн цар хүрээтэйгээр сурталчлах,
  • ТХГН-ийн хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт нийцүүлэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад хэсэгчлэн буюу бүхлээр нь тодорхой нөхцөл, болзолтойгоор хариуцуулах,
  • Орон нутгийн хамгаалалттай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, Байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг төр, төрийн бус байгууллагууд хариуцан ажиллах эрхзүйн болон эдийн засгийн нөхцөл орчин бүрдүүлэх.

Манай орны байгаль, түүх, соёлын өв бүхий, харьцангуй унаган төрхөөрөө хадгалагдсан, байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц газруудыг хамарсан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын баазуудын 80 орчим хувь нь байрлаж, жилдээ 400000 орчим гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч байна. Ингэснээр аялал жуулчлалын хөгжилд ТХГН үндсэн гол үүрэг гүйцэтгэж байна. (Статистикийн мэдээнээс үзэхэд, 2011 онд манай улсад гадаадын 626.933 зорчигч, үүнээс 457.514 жуулчин иржээ. Аялал жуулчлалын салбарын орлого 180.2 сая ам.долларт хүрсэн байна.)

  • Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 10500 ор бүхий 425 зочид буудлын 10 хувь, 5000 гаруй ортой 537 дэн буудлын 70 хувь, 10000 гаруй ортой 155 амралтын газрын 20 хувь байршиж, үйл ажиллагаа эрхэлж байна.
  • Зөвхөн өнгөрсөн 2011 онд ТХГН-т дотоодын 196498 аялагч /зорчигч/, гадаадын 50000 гаруй жуулчин зорчиж ТХГ-т зорчисны үйлчилгээний хураамж төлснөөр улсын төсөвт жилд дунджаар 345.0 сая гаруй төгрөг оруулж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээрийн экосистемийн үйлчилгээг (таван хошуу малын ашиг шимээр тооцсон) хүртсэнээр 2012 оны байдлаар мал аж ахуйн салбарын цэвэр ашиг, орлого, бусад орлого нийтдээ1.15 их наяд төгрөг байна. ТХГН-ийн бэлчээрийн экосистемгүйгээр энэ их орлого орох боломжгүй юм. Энэ ашгийн хэмжээг дараагийн 20 жилийн хугацаанд ямар байхыг 2 хувилбараар тооцож гаргасан. Эхний хувилбар нь, хэрэв бэлчээрийн экосистемийг хамгаалах зохистой арга хэмжээ авахгүй байсаар байвал мал аж ахуйн салбарын хувьд 3.4 их наяд төгрөгний алдагдал хүлээх ба, харин бэлчээрийн экосистемийг зохистой хамгаалж, хөрөнгө оруулсаар байвал энэ хэмжээний алдагдлаас бүрэн зайлсхийх боломжтой. Энэ мэтчилэн байгалийн аялал жуулчлал, усалгаатай газар тариалан, ундны ус, ой мод, уул уурхай зэрэг салбаруудын хувьд ТХГН-ийн экосистемийн үйлчилгээг хүртсэнээр олж буй ашиг орлого, алдагдлыг тооцсон болно. Ингэснээр, ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэ цэнэ 2012 оны байдлаар 1.7 их наяд төгрөг буюу тухайн оны ДНБ-ний 10 орчим хувьтай тэнцүү байна. Дэлхий нийтэд байгаль орчныг хамгаалахад нийт 45 тэрбум ам доллар зарцуулж, хариуд нь 5 их наяд ам долларын үнэ цэнэ бүхий экосистемийн үлйчилгээг хүн төрөлхтөн хүртдэг гэсэн тооцоо байна.  Дүгнэн хэлэхэд, Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс ЗГ-аас экосистемийн менежментэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын цогц бодлогыг хэрэгжүүлэх шинэчлэл хийхэд иймэрхүү судалгааны үр дүнг ашиглах шаардлагатай.

ТХГН-ийн санхүүжилтийг бүрдүүлсэн олон улсын туршлага:

Дэлхийн зарим улс орнуудын туршлагаас үзэхэд, ТХГН-ийн тогтвортой санхүүжилтийг бүрдүүлсэн дараах туршлагууд байна. Үүнд:

  1. ТХГН нь аялал жуулчлалын салбарын үндсэн бүтээгдэхүүн болдог. Манай орны байгаль, түүх, соёлын өв бүхий, харьцангуй унаган төрхөөрөө хадгалагдсан, байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц газруудыг хамарсан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын баазуудын 80 орчим хувь нь байрлаж, жилдээ 400000 орчим гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч байна. Ингэснээр аялал жуулчлалын хөгжилд ТХГН үндсэн гол үүрэг гүйцэтгэж байна. (Статистикийн мэдээнээс үзэхэд, 2011 онд манай улсад гадаадын 626.933 зорчигч, үүнээс 457.514 жуулчин иржээ. Аялал жуулчлалын салбарын орлого 180.2 сая ам.долларт хүрсэн байна.) Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 10500 ор бүхий 425 зочид буудлын 10 хувь, 5000 гаруй ортой 537 дэн буудлын 70 хувь, 10000 гаруй ортой 155 амралтын газрын 20 хувь байршиж, үйл ажиллагаа эрхэлж байна. Зөвхөн өнгөрсөн 2011 онд ТХГН-т дотоодын 196498 аялагч /зорчигч/, гадаадын 50000 гаруй жуулчин зорчиж ТХГ-т зорчисны үйлчилгээний хураамж төлснөөр улсын төсөвт жилд дунджаар 345.0 сая гаруй төгрөг оруулж байна.
  2. ТХГН нь экосистемийн үйлчилгээг их хэмжээгээр үйлдвэрлэж байдаг учраас энэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлэх нь ТХГН-ийн хувьд урт хугацааны туршид үлэмж хэмжээний ашиг, орлогыг бий болгох боломжтой байна. Энэхүү системийн үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх бодлого, эрх зүйн орчин байхгүй байна. Харин Дэлхийн банкнаас “Туул голын эхийн эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох” 2009 оны судалгаагаар,  Туул гол Улаанбаатар хотын экосистемийн үйлчилгээний дийлэнх хэсгийг үйлдвэрлэдэг болохыг тогтоожээ. Тухайлбал, Туул голын эх Хан Хэнтийн дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамрах бөгөөд тус газруудад ойролцоогоор нэг сая ор хоног бүхий аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж, 170.000 гаруй га бэлчээрийн газар, 9.000 м3 түлшний мод, 3.500 м3 дүнз, 200.000 кг жимс, жимсгэнэ, зэрлэг хүнсний ногоо, их хэмжээний самар, эмийн ургамал, нийслэл хотын цэвэр усан хангамж зэрэг экосистемийн үйлчилгээнээс жилдээ 90 тэрбум төгрөг олж болно.

Энэхүү судалгаагааны дүгнэлт хэсэгт ТХГН-т орших Туул голын эх усны нөөцөд шууд нөлөөлдөг болох нь тогтоогдсон тул уг голын усны нөөц хомсдсоор байвал, экосистемийн бүтээгдэхүүн, үйлчилгээний доголдлоос ирэх 25 жилийн хугацаанд Монгол улс 400-655 тэрбум төгрөгийн алдагдалд орохыг анхааруулжээ.

  1. Өмнөд Америкийн Колумб, Австралийн Викториягийн үндэсний паркуудад экосистемийн үйлчилгээний төлбөр авч, хамгаалалтын ажилд дэвшил гарчээ. Тухайлбал, Колумбын үндэсний парк эрчим хүчний компаниас ус ашигласны төлбөрт үйлдвэрлэлийн ашгийн 6 хувьтай тэнцэх төлбөрийг авч, орон нутгийн захиргаа болон ТХГН-ийн захиргаа хуваан авч, байгалиа хамгаалдаг байна. Виктория үндэсний парк Мельбурн хотын усны 2006-2007 оны төлбөрийн орлогоос 61.3 сая австрали доллар авч, санхүүжилтийнхээ 40 хувийг бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
  2. Бутан улсын итгэмжлэгдсэн санг ивээн тэтгэгчид болон бусад орны хандиваар 1991 онд байгуулж, 21 сая ам. долларын хөрөнгөтэй болж,  одоогоор сангийн хөрөнгийн хэмжээ 36 сая ам. долларт хүрч, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байна.
  3. Зарим улс орнууд 1987 оноос “байгаль хамгаалах үүрэг авч, өрийг цайруулах” арга хэмжээнээс байгаль орчны санд нэг тэрбум ам. доллар төвлөрүүлжээ. Тухайлбал, АНУ 50 сая ам. доллар, Мадаксгар улсын Засгийн газар өрийн 25 хувийг өөрийн мөнгөн тэмдэгтээр цайруулж, амьтан, ургамлыг хамгаалах санд төвлөрүүлжээ.
  4. Белизи улс гадаадын жуулчдаас нисэх буудлын татвар болох 4 ам. долларын авч, байгаль хамгаалах санд төвлөрүүлдэг байна.
  5. Англи улс байгаль хамгаалах “сайн үйлс” үндэсний хэмжээнд сугалаа гаргаж, 4 жилийн хугацаанд 150 сая фунтын орлого олсон байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now