2016 оны 06-р сарын 04
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд 896527,44 га талбайг хамруулахаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өргөн барьж, холбогдох материалыг бэлтгэн хурлаар хэлэлцүүлэн, Байгалийн нөөц газрын ангилалаар хамруулахаар дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар өнөөдөр орж байна.
Дашрамд дурьдхад Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул Цоохор ирвэсний амьдрах орчинг хамгаалах, тус бүс нутагт цөөн тоотой баянбүрд үлдсэн нь энэ нутгийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай ба Орон нутгийн хамгаалалтай газрыг /Өмнөговь аймгийн ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг/ ангилал дээшлүүлэн Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар нэн шаардлагатай байгаа билээ
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ