“Тусгай хамгаалалттай газар нутаг хоорондын болон зэрлэг амьтны нүүдэл, амьдрах орчны холбоос нутгийн хамгаалал, эрхзүйн орчны өнөөгийн байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төсөл, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Тусгай хамгаалалттай газар нутаг хоорондын болон зэрлэг амьтны нүүдэл, амьдрах орчны холбоос нутгийн хамгаалал, эрхзүйн орчны өнөөгийн байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг холбогдох талуудын оролцоотой 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр НҮБ-н хурлын танхимд зохион байгууллаа.

Манай орны хувьд “Тусгай хамгаалалттай газар нутаг хоорондын болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, нүүдэл, амьдрах орчны холбоос нутаг”-ийн талаархи ойлголт нь шинэ тутамд нэвтэрч байгаа хэдий ч энэ чиглэлээр нилээдгүй судалгаа, шинжилгээний ажлууд тодорхой байгууллагуудын түвшинд сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж эхэлсэн.

Тухайлбал: Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутаг хоорондын холбоос нутгийн талаархи” судалгааны ажил хийгдсэн байгаа бөгөөд үүний үр дүнг энэхүү хэлэлцүүлэгт танилцуулах болно. Судалгааны үр дүнд нэр бүхий тусгай хамгаалалттай газар нутгуудыг өргөтгөх, коридор нутгийг хамгаалах нь ойн туруутнуудын популяцийн холбоо хамаарлыг бий болгох, нүүдэл шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох, тухайн зүйл амьтдын голомт нутгийг хадгалан хамгаалж үлдэх, тэдгээр амьтдыг дайжиж, устаж үгүй болох эрсдэлээс сэргийлэх, экосистемийн нэгдмэл байдал, холбоо хамаарлыг тогтвортой хадгалах, хамгаалах зэрэг олон давуу талтай болохыг тодорхойлсон.

Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-оос “Холбоос нутгийн хамгаалал”-ын асуудлаархи арга зүйг боловсруулан баталгаажуулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь тусгай хамгаалалттай газар нутаг хоорондын болон зэрлэг амьтны нүүдэл, амьдрах орчны холбоос нутгийн хамгаалал, эрхзүйн орчны өнөөгийн байдалд талуудын оролцоотой нэгдсэн дүгнэлт өгөх, цаашдын арга хэмжээг тодорхойлж шийдвэр гаргах түвшинд танилцуулах санал, зөвлөмжийг боловсруулахад оршиж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now