"Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл Увс аймагт амжилттай хэрэгжиж байна

НҮБХХ, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас хамтран  “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” МОН/13/303 төслийг Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин (Түмэнхаан-Шалзын ОНТХГ), Хэнтий аймгийн Батширээт (Хавтгарын ОНТХГ), Увс аймгийн Бөхмөрөн, Сагил (Гулзат)-ын  Орон Нутгийн Тусгай Хамгаалалттай Газар нутагт хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Увс аймаг дахь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалтай танилцах, хяналт тавьж, чиглүүлэх, “Гулзат” ОНТХГ-ын байгаль хамгааллын асуудал хариуцсан ажилтныг сонгон шалгаруулах, Увс аймгийн удирдлага, “Гулзатын санаачлага”  ТББ-ын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Нөхөрлөлийн ахлагч нартай ажил хэргийн уулзалт, тайлангийн хурал зохион байгуулах зорилгоор 2016 оны 4-р сарын 20-22-ны өдөр НҮБХХ-ийн Байгаль орчны нэгжийн ажилтан Ж.Чимэг, НҮБХХ, МОН 13/303 Төслийн Үндэсний Зохицуулагч Б.Оюунтүлхүүр, Төслийн мэргэжилтэн Д.Хоролдамба, БОНХАЖЯ-ны мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  орон нутагт ажиллав.

 Увс аймгийн нутгийн Захиргааны Ордонд Увс аймгийн удирдлагуудтай хийсэн ажил хэргийн уулзалтуудад  дараах сэдвээр мэдээлэл хийлээ. Үүнд:

  • “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тухай хуулийн хэрэгжилтийн байдал“ Ч.Чимид(Увс аймгийн ИТХ-ын дарга),
  • 2015 онд байгаль хамгаалах сангаас зарцуулаагүй /төсвийн зарцуулах эрхийг сангийн яамнаас хаасан учир/ давсан орлогыг 2016 онд хэрхэн зарцуулах тухай” Ч.Энхбаяр (аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга)
  • “2016 онд агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого тасарч, төлөвлөгдсөн ажлууд хийгдэх боломжгүй байгаа тухай” З.Ганболд (Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга)

Уулзалтад төслийн багийн бүрэлдэхүүн, Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Ганболд, БОАЖГ-ын мэргэжилтэн М.Төгөлдөр, “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Ядамжав, Бөхмөрөн сумын Засаг дарга П. Гансүх, Сагил сумын Засаг дарга Л. Санжжав нар оролцож, Гулзат ОНТХГ-т төсөл хэрэгжсэнээр гарч буй ахиц, дэвшил, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийж, нутгийн удирдлагууд төсөлтэй холбоотой орон нутагт гарсан үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцсон байна.

Төслийн багийн бүрэлдэхүүн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг үүсгэн байгуулахад газар дээрх хэмжилтийг мэргэжлийн түвшинд хийхэд дэмжлэг болох зорилгоор аргаль хонь болон зэрлэг амьтны тархац нутаг болох 7 суманд газрын даамлуудад тус бүр нэг гар GPS (Garmin 64S) хүлээлгэн өгч, Увс нуурын ай савын Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны байран дахь БОАЖГ-ын Мэдээллийн Төвд хэлэлцүүлэг, тайлангийн хурал зохион байгууллаа. Хуралд “Гулзатын санаачлага” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2015 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэж, дараах илтгэл-мэдээллийг хийв. Үүнд:

  1. “Гулзатын санаачилга” ТББ-ын 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, мэдээлэл”.Д.Ядамжав (Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал)
  2. “Гулзатын санаачилга ТББ-ын Удирдах зөвлөлийн ажлын явц”. Р.Баяртай (Гулзатын санаачилга” ТББ-ын УЗ-ын дарга)
  3.  “Төслийн үйл ажиллагааны Бөхмөрөн  суман дахь ажлын явц үр дүн, цаашдын зорилт”  П.Гансүх(Бөхмөрөн сумын Засаг дарга)
  4. “Төслийн үйл ажиллагааны Сагил суман дахь ажлын явц үр дүн, цаашдын зорилт” Л.Санжжав (Сагил сумын Засаг дарга)
  5. Б.Оюунтүлхүүр “2016 онд төслөөс “Гулзат ОНТХГ-т хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлууд” (НҮБХХ-ийн БНМБХГНС МОН/13/303 төсөл) сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд төслөөс Гулзатын ОНТХГН-ын нөхөрлөлүүдийн дунд  хэрэгжүүлэх жижиг төслийг бичих удирдамжийг танилцуулж, гардуулан өгөхийн хамт төсөл бичиж боловсруулах аргачлал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, дундын санг бүрдүүлэх тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөгөө өгч, санал солилцсон бөгөөд 2015 оны 9 сараас хойш төслийн хүрээнд хийсэн ажлын гол ололт амжилт дараах байдлаар багцлан үзэх боломомжтой байна. Тухайлбал,
  1. Нөхөрлөлүүдийн эрх зүйн мэдлэг дээшилж, үйл ажиллагаа нь идэвхижсэн, хамгаалалтын үр шимийг хүртэж эхэлсэн;
  2. Гулзатын хамгаалалтын менежмент, санхүүжилтийг дэмжсэн аймаг, сумын 4 тогтоол шинээр гарсан;
  3. Агнуурын орлогоос хамгаалалтын менежментэд зарцуулах төсөв Бөхмөрөн суманд өнгөрсөн онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн. Аймаг, сумдын удирдлага, санхүүгийн мэргэжилтнүүдийн энэ талаарх ойлголт эрс дээшилж асуудлыг нааштай шийдвэрлэх эерэг хандлагатай болсон;
  4. Удирдах зөвлөлийн гишүүд, сумын удирдлага, аймгийн БОАЖГ-ын хамтын ажиллагаа эрс дээшилсэн байна.

Цаашид оролцогчдын саналаар Гулзатын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ТББ, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

  1. Гулзатын агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөг хийхэд шаардлагатай төсөв мөнгийг шийдвэрлэх;
  2. ТББ-д байгаль хамгааллын чиглэлээр ажилтан сонгон шалгаруулах;
  3. Итгэмжлэх сангаас малчдад өгсөн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах;
  4. ТББ-ын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг тогтворжуулах;
  5. Ялангуяа шинээр үүсгэн байгуулагдсан нөхөрлөлүүдийг чадавхжуулах, төслөөс жижиг төслийг хэрэгжүүлэх ажлыг яаралтай эхлэх;
  6. Идэвхтэн байгаль хамгаалагч нарыг хяналт, мониторингийн чиглэлээр чадавхжуулах,  техник хэрэгслээр хангах, урамшуулал олгох;
  7. Мэдээг Био-сан мэдээллийн санд тогтмол оруулах, нэгтгэх;
  8. Гулзатад аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зэрэг болно

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now