Хөвсгөл аймагт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” хөнгөлттэй зээлийн төслийг боловсруулах Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн Марк Безуижем, байгаль орчны мэргэжилтэн Фрэнк Радстэйк нарын тэргүүтэй ажлын хэсэгтэй Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Хасар, Эрчим хүчний яамны төлөөлөл Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Ганзориг нар 5 дугаар сарын 9-нд БОНХАЖЯ-нд уулзалт хийн зээлийн төслийн процесс болон төслийг хэрэгжүүлэх шийдлийн талаар санал солилцов. Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж Хөвсгөл нуурын баруун хэсэгт судалгаа хийх ба дараагийн шатанд Улаанбаатар хотод яамдын төлөөллүүдтэй уулзалт хийн санамж бичиг байгуулахаар тогтов. Уг төслийн санал нь Хөвсгөл нуурын баруун эрэг орчим хатуу хучилттай зам тавьж эрчим хүч, хог хаягдлын менежментийг шийдвэрлэх зорилготой.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now