2016 оны 06-р сарын 04
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ (БНМБХГНС)” төсөл, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Монгол орны баруун болон зүүн бүсийн зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, нүүдэл, амьдрах орчны холбоос нутгийг байгуулах нь” сэдэвт семинарыг 2016 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү семинарын гол зорилго нь
Энэ удаагийн семинарт орон нутгаас Увс аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн Засаг дарга, Увс, Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгийн байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Цагаан-овоо, Баян-уул, Сагил, Бөхмөрөн Норовлин, Батширээт сумдын Засаг дарга, Увс нуур Тэс голын сав газрын захиргаа, Увс нуурын ай савын УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Дорнод бүсийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Хөх сэрхийн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга нар зэрэг 25 гаруй төлөөлөл оролцоно.
Семинарт оролцогчид дараахь зоритын хүрээнд 3-н ажлын хэсэгт хуваагдан ажиллах болно. Үүнд:
1-р Ажлын хэсэг: Холбоос нутгийн талаарх одоогийн эрхзүйн орчныг сайжруулах асуудлууд (үндэсний болон орон нутгийн түвшинд хийгдэх шинэчлэл, зохицуулалт);
2-р Ажлын хэсэг: Баруун бүсэд холбоос нутгийг байгуулах зохистой байршил, хамрах хүрээ, хамгаалах үнэт зүйлс, түүнд учирч буй бэрхшээлүүд;
3-р Ажлын хэсэг: Зүүн бүсэд холбоос нутгийг байгуулах зохистой байршил, хамрах хүрээ, хамгаалах үнэт зүйлс, түүнд учирч буй бэрхшээлүүд.
Төслийн хаяг:
УБ, Хан-Уул дүүрэг,Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 309, 311 тоот.
Утас: 70114228
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ